Гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2018 оны 1-р сарын 31-ний байдлаар 0.6 хувиар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.1 хувиар буурсан байна.
Нэгдүгээр сарын 31-ний байдлаар:
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад 18.3 хувь, үхрийн ястай махны үнэ 8.4 хувь, үхрийн цул махны үнэ 7.6 хувь, ямааны ястай махны үнэ 15.0 хувь, адууны ястай махны үнэ 8.9 хувиар өсчээ. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5870 төгрөг, үхрийн /ястай/ мах 7075 төгрөг, үхрийн цул мах 8465 төгрөг, адууны /ястай/ мах 5500 төгрөг, ямааны /ястай/ мах 4100 төгрөгийн үнэтэй байна.
Гурил, будаа, элсэн чихрийн үнэ: Өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнэ өмнөх 7 хоногийнхоос луувангийн үнэ 0.8 хувиар өссөн бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнэ өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай сүүний үнэ 1.1 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.8 хувь хувиар өсчээ. Харин ургамлын тосны үнэ өөрчлөлтгүй байгаа юм. Цөцгийн тосны үнэ өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 10.6 хувиар өссөн статистик мэдээлэл байна.
Сар шинийн ууц, хэвийн боов: Ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна. Овор хэмжээнээс шалтгаалан 150-280 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол хэвийн боовны нэг ширхэгийн үнэ дунджаар 2113 төгрөг. 15 ширхэгтэй хэвийн боов дунджаар 31700 төгрөг, 21 ширхэгтэй нь 44380 төгрөгийн үнэтэй байна. Хэвийн боовны дундаж үнэ өмнөх оны сар шинийн хэвийн боовны дундаж үнээс 50 төгрөгөөр өсчээ.