Монголбанк өнгөрсөн нэгдүгээр сард 1,128 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 770 кг
алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2018
оны 1 дүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас
шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,531.75 төгрөг
байлаа. Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан
Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна.