Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат иргэн 42 настай Г /эрэгтэй/ мөн өдрийн 22:00 цагийн үед согтуу гарч яваад сураггүй болсон юм. Энэ тухай дуудлагыг анх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 08:05 цагт өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, тус аймаг дахь Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 14 хүн, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр тухайн сарын 25-ны өдөр түр зогсоосон байдаг.
Харин дахин эрэн хайх хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагт /нэгдүгээр сарын 31-ний өдрийн 10:00 цагт/ ар гэрээс нь ирүүлжээ. Хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, цагдаагийн алба хаагчид болон иргэдийн хамт, нийт 15 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан байна. Хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар тус сумын Ингэт багийн \”Цурхайт” гэдэг газраас \”Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоожээ.