Энэтхэг
улсад эрүүл мэндийн халамж үйлчилгээ авах гэсэн олон сая хүнд үйлчлэх системийг
хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнийг нэвтрүүлснээр дэлхийн хамгийн том систем
болох бөгөөд хөдөөгийн иргэдэд хүртээмжтэй болно гэж үзжээ.
Энэтхэг
нь ДНБ-нийхээ нэг хувийг нийгмийн эрүүл мэндийн салбарт зориулдаг нь дэлхийд
хамгийн доогуур түвшинд тооцогддог аж. Уг төслийн зардлыг энэ оны төсөвт
суулгасан нь тус улсад ирэх онд явагдах сонгуулийг дэмжих гэсэн оролдлого
хэмээн зарим эх сурвалж үзсэн байна.
Сангийн
сайд Арун Жайтли эрүүл мэнд, боловсрол, нийгмийн аюулгүй байдал, дэд бүтцийн
салбарт олон тэрбум доллар төсөвлөсөн гэжээ. Түүний мэдэгдсэнээр эрүүл мэндийг
уг систем нь нийгмийн эмзэг давхаргын 100 сая гаруй гэр бүлийг хамруулж, өрх
тус бүрт 500 мянган рупигийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж.
Жайтли,
\”Энэ бол засгийн газраас санхүүжүүлж буй дэлхийн хамгийн том эрүүл мэндийн
хөтөлбөр юм. Засгийн газраас хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлж, эрүүл мэндийн
үйлчилгээг бүх нийтийн хүртээл болгохыг зорьж байна” гэжээ.
Б.Болормаа