Гимнастикийн тамирчдын эрүүл мэндийг хянадаг АНУ-ын эмч асан Ларри Нассарын бэлгийн дарамт үзүүлсэн хохирогч эмэгтэйчүүдийн тоо 265 болсон тухай Мичиганы шүүх мэдэгджээ. Өдгөө 54 настай Нассарыг шүүхээс гурван удаа ял шийтгэл сонссоны дараа дахин 65 хохирогч гомдол гаргасан байна. Өнгөрөгч долоо хоногт 160 гаруй эмэгтэй түүний эсрэг бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол мэдүүлснээр шүүхээс түүнд 40-175 жил шоронд хоригдох ял төлөвлөөд байсан юм. Түүний хохирогчдын дунд Олимпийн алтан медальт Али Райзман болон Жордин Вибер нар ч байсан аж.
Хүүхдүүдийг садар самуунд уруу татсан ёс бус зурагнуудынх нь төлөө Нассарт 60 жилийн хорих ял онооосон байна. Харин одоогийн шүүх хуралдаан дээр түүнийг Мичиганы Даймонд дахь Твистарс гимнастикийн клубийн арын өрөөнд өвчтөн тамирчдыг оролддог байсан үйлдэлд нь ял оноох гэнэ. Мичиганы их сургуулийн физикч эмч тэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн тамирчин охидод бэлгийн дарамт үзүүлж байсан нь өнгөрсөн 11 дүгээр сард батлагдсан аж. Түүнчлэн хохирогчдын нэг нь 13 нас, хоёр нь 14-15 насны охид байсныг эх сурвалжууд мэдэгдэж байна.