Кубын хувсгалын удирдагч агсан Фидель Кастрогийн том хүү Фидель Анхель Кастро Диас-Баларт өчигдөр өглөө тус улсын нийслэл Хавана дах өөрийн гэртээ амиа хорложээ. Энэ талаар Кубын төрийн мэдээллийн Prensa Latina агентлаг мэдээлсэн байна. Фидель Кастрогийн хүү сэтгэл санааны гүн хямралын улмаас амиа хорлосон байна. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, амиа хорлох хүртлээ эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байжээ. 68 настай Фидель Анхель Кастро Диас-Баларт нь Кубын Төрийн зөвлөлийн шинжлэх ухааны асуудал хариуцсан зөвлөхийн ажлыг хийж байсан бөгөөд тус улсын ШУА-ын дэд ерөнхийлөгчийн алыг хашиж байжээ. Тэрээр мөн 1980-1992 оны хооронд тэрээр Кубын цөмийн хөтөлбөрийг удирдаж байсан аж. Фидель Анхель Кастро Диас-Баларт нь Фидель Кастро болон Мирта Диаз-Балартаас мэндэлсэн бөгөөд тэд долоон жил ханилсаныхаа дараа салцгаасан ажээ. Түүний төрсөн эх өдгөө 89 настай Мирта Диаз-Баларт хүүгээ амиа хорлосон гэдгийг сонсоод ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.
Ж.Бат