Өнөөдөр \”Улаанбаатарын өвлийн наадам-2018” арга хэмжээний
хүрээнд Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн Үндэсний цэцэрлэгт
хүрээлэнд эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд хөдөө орон нутаг,
нийслэлээс 200 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна.
Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний
өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд уламжлалын дагуу усны
урсгал дагуу сум харвадаг аж.