УИХ дахь МАН-ын бүлгээс 2016 оны төсвийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд нь УИХ-ын гишүүдийг 2016 оны төсвийн талаар үг хэлүүлэхгүй хүч түрэн батлах гэж оролдож байна. Хэрэв энэ асуудлаа зогсоохгүй хүч түрсэн байдлаар асуудалд хандаад байвал УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн барина. УИХ-ын дарга З.Энхболд \”Хятадын ардын банк өгсөн мөнгөндөө санаа зовохгүй байхад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ санаа зовлоо\” гэх мэтээр маш хариуцлагагүй, дээрэнгүй байдлаар ард түмний саналыг тусгалгүйгээр төсөв балтлах гэж хүч түрж байна гэв.