УИХ-ын чуулганы өчигдрийн
үдээс хойших хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал,
дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм. Уг хуулийн төслөөр
эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах эрхийг нээлттэй болгож байгаа
юм. Мөн жил бүр тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмдэг байсныг гурван
сар болгон өөрчилжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдээс зарчмын
зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь
батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх горимын саналыг дэмжсэн учир
хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээ