Шинж тэмдэг: Ихэвчлэн эрхий хурууны хумс шигдэж ургана. Хумс шигдэж хүндэрсэн тохиолдолд өвдөлт маш ихтэй явж чадахгүй болдог. Орчны зөөлөн эд идээлж үрэвсэнэ. Чихрийн шижинтэй бол хэрхэвч өөрөө шигдсэн хумсаа авч болохгүй.
Зөвлөгөө ба арчилгаа:
1. Хумсыг авахуулах нь хумсыг авсны дараа хумсны ор буюу хумс ургах ёстой талбай агшсанаар шинээр ургаж буй хумсны ургалтыг саармагжуулж ургашаа чиглэлд биш дээшээ чиглэлд ургаж дахин шигдэж ургах магадлал ихэсдэг байна. Иймд олон дахин хумс авахуулахаас зайлсхийх. Сүүлийн үед Монголд хөлийн хумсыг сугалж авахгүйгээр эмчлэх Герман техник,технологи нэвтэрч байна.
2. Хөвөн жийрэглэх арга. Хумсныхаа шигдээд байгаа хэсэгт бага зэрэг хөвөн хавчуулж ургуулах.
3.Педикурт орж хумсан дээрээ акрил тавиулах.Энэ нь нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой.
4.Төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулах.
5.Хумсыг анхнаас нь зөв авч сурах.