ОХУ-ын Ерөнхийлөгч, Владимир Путин ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол мэргэжлээ солино хэмээн хошигножээ. Ерөнхийлөгч Путин өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг \”Rostselmash” компанийн үйлдвэртэй танилцах үеэрээ тус үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн загварын ургац хураах зориулалттай комбайныг унаж үзсэн бөгөөд тэрээр \”хэрвээ би ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал комбайны жолооч болно\” хэмээн хошигносон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сард болох бөгөөд уг сонгуульд Путин энэ удаа улс төрийн намаас татгалзан бие даан нэр дэвшихээр сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд байгаа юм.
Ж.Бат