Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид \”Пёнчан 2018” олимпийн тосгонд эхнээсээ очоод байна. Энэ удаагийн 23 дугаар өвлийн олимпийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар сурвалжилна. Мөн өвлийн олимпийн наадмыг МҮОНРТ-ийн багийн хамт олон Пёнчанд ажиллана. 1988 оны зуны олимпийн наадам амжилттай зохион байгуулсан БНСУ анх удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн болжээ. Энэ өдрүүдэд Пёнчан хотын олимпийн тосгоныг гадаадын тамирчид болон албаны хүмүүс зорин очиж буудалсаар байна. Пёнчанд гуравдугаар сард зохион байгуулах өвлийн паралимпийн наадамд МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Батжаргал, NEWS агентлагийн сэтгүүлч Ч.Болорчулуун нар ажиллахаар болжээ.