Польш улсад ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх шинэ хуулиар бол иргэд нь амралтын өдөр буюу тодруулбал сарын дундах хоёр долоо хоногийн ням гаригт хүнсний дэлгүүр явж болохгүй нь. Ийм хууль баталж тус улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гарын үсэг зурсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Хуульд зааснаар польшууд сарын эхний болон сүүлчийн долоо хоногийн бүтэн сайн өдөр хоол хүнсээ цуглуулах ёстой. Цаашид эл хуулийг улам \”чангаруулж” 2019 оноос сар бүрийн сүүлчийн долоо хоногийн ням гаригт хүнсний дэлгүүрүүдийг ажиллуулахаар заасан байна. Ингээд зогсохгүй 2020 онд Польшийн иргэд ням гаригт хүнсний дэлгүүр орох хориотой болно. Тусгай заалтын дагуу жилд найман удаа л ням гаригт хоол хүнс цуглуулахыг зөвшөөрсөн нь онцгой баяр ёслолтой холбоотой юм. Хэрэв эл хуулийг зөрчвөл 100-100 000 злотоор торгох гэнэ.