УИХ-ын
гишүүн С.Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Ерөнхий
сайдад асуулга хүргүүллээ.
Асуулгад,
\”2010 онд \”Жаст групп\” ХХК Өмнөд Африкийн \”Стандарт\”
банкнаас 109 сая ам.долларыг зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан
байдаг. Уг зээлийн баталгаанд Төрийн өмчийн хорооны дарга асан, одоогийн Үндсэн
хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, \”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан
Ч.Ганзориг, Улаанбаатар төмөр зам ТӨҮК-ийн дарга асан Т.Очирхүү нар Эрдэнэт
үйлдвэрийг \”Жаст групп\” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан
гарын үсэг зурсан гэдэг. Гэтэл \”Жаст групп\” ХХК нь Өмнөд Африкийн
\”Стандарт” банкнаас авсан өрөө төлөх эдийн засгийн чадамжгүй болсноор зээлийн
баталгаа гаргасан \”Эрдэнэт үйлдвэр\” ХХК-ийг Арбитрын шүүх хариуцагчаар
дуудан хэрэг үүсгэсэн байна. Энэ маргаантай асуудлаар Арбитрын шүүх гурван удаа
хуралдаж шүүхийн шийдвэр нэхэмжлэгч \”Стандарт” банкны талд гарснаар \”Жаст
групп” ХХК-ийн өмнөөс \”Эрдэнэт үйлдвэр\” ХХК зээлийн төлбөрийг төлөх
болсон. Арбитрын шүүхийн шийдвэрийг хариуцагч \”Эрдэнэт үйлдвэр” ХХК сайн дураар
биелүүлээгүйтэй холбогдуулан \”Стандарт” банк дахин гомдол мэдүүлснээр тус
үйлдвэрийн хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэр гарсан талаар хэвлэл
мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэллээ. Иймд энэ бүхэнтэй холбоотой асуудлыг
тодруулахаар хандаж байна\” гэжээ. Мөн асуулгын хариуг бичгээр
ирүүлэхдээ \”Жаст групп\” ХХК, Өмнөд Африкийн \”Стандарт\”
банк, \”Эрдэнэт үйлдвэр\” ХХК-иудын байгуулсан гэрээний хуулбар, 2013
онд байгуулагдсан Хууль зүйн яам, Төрийн өмчийн хорооны энэ асуудалтай
холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбарын хамт ирүүлж, УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүссэн байна.
Ж.Бат