НМХГ-аас сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ил задгай
худалдаалж буй шингэн сүүний чанар аюулгүй байдал хяналт шалгалт хийжээ.Шалгалтаар нийт 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь
арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 26 заалт бүхий 6
албан шаардлага хүргүүлэн, зөрчил гаргасан нийт 20 ИААН-д 7.6 сая төгрөгийн
шийтгэлийн арга хэмжээ авсан байна.
Мөн ХХААХҮЯ, НХХААГ, Хүнсчдийн холбоотой хамтран шингэн сүү зарж буй 17 цэгт
шалгалт хийж, 16 дээжийг авч шинжлүүлэхэд гурван дээж нь усны хольцтой, хоёр
дээж бруцеллёзын үүсгэгч илэрчээ.Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас дулааны боловсруулалт хийгээгүй, гарал
үүсэл тодорхойгүй, баталгаагүй малын түүхий сүү худалдан авахгүй байхыг
анхааруулж байна.