Нийслэлийн удирдах
ажилтны ээлжит шуурхай зөвлөлийн хуралдаанаар дүүрэг бүр өнгөрсөн онд хийсэн
болон энэ онд хийх үйл ажиллагаагаа товч танилцуулж байгаа юм.Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хан-Уул
дүүргийн Засаг дарга товч танилцуулга хийсэн бол энэ удаад Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ өнгөрсөн оны бүтээн байгуулалт
болон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав.
Тэрбээр \”2017 онд Сонгинохайрхан дүүрэгт
\”Хоггүй орчин эрүүл амьдрал” аяныг зарлаж, 166 үүсмэл хогийн цэгийг арилгасан.
121 дүгээр сургуулийн дотуур байр ашиглалтад орж, алслагдсан хороодын
хүүхдүүдийг хүлээн авч байна. 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил
дууссан.Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн агааржуулалтын
системийг шинэчилж дотор агаар шүүгч 13-ийг суурилууллаа.
Жишиг эмнэлгийн барилгын ажил эхэлж 2019 онд
ашиглалтад орно.Орбитын
уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км зам бүрэн
шинэчлэгдсэн.Мөн 649.6 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажил
хийгдсэн. Дүүргийн 8, 15, 16, 17, 24, 29 дүгээр хороонд камержуулалт хийгдсэн
байгаа.Харин 2018 онд
боловсролын салбарт нэлээд бүтээн байгуулалт өрнөх болно. Тухайлбал,Улсын төсвийн хөрөнгөөр 16, 23, 28, 32-р хороонд
шинэ сургууль баригдана.Ирээдүй 1-р бага сургууль, ерөнхий боловсролын
9, 62, 65, 106, 107 дугаар сургуулийн бага сургуулиудын 320-640 хүүхдийн
суудалтай өргөтгөлийн барилга баригдана.
БНХАУ-ын буцалтгүй
тусламжаар Содон хороолол,25, 26 дугаар
хороонд Кембрижийн сургалттай 640 хүүхдийн суудалтай сургууль баригдана.
Улмаар шинээр 7 сургууль, 6 сургуулийн
өргөтгөлийн барилга баригдсанаар 4,000-6,000 хүүхэд сургуульд хамрагдаж
сургуулийн хамрагдалт 2019-2020 онд 100 хувьд хүрнэ” гэлээ.Тус дүүрэгт агаар
орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бүх шатанд ажиллаж яаралтай шийдэх, ЕБС,
СӨБ-ийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай
хүргэхийн тулд Засаг захиргааны хувьд хороо, дүүргийг хуваах зэрэг өөрчлөлт
хийх,дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын
хэмжээг жил бүр тогтвортой нэмэгдүүлэх зэрэг асуудал байгааг Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга онцолж байв.
Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтэс