Цагаан сартай холбоотой онигоо
Аав нь холын өөр мужаас охин руугаа утсаар мэндчилж байнаа. \”Тарган сайхан хаваржиж байна уу?\” Охин дуугарахгүй хэсэг таг болов. Аав нь гайхаад, \”Чи байна уу?\” гэтэл охин нь, \”Байнаа, байна\” гэж. Тэгээд \”Та тарган марган гээд байхдаа яадгийн\” гэж их ууртай хэлж гэнэ. (Тайлбар: охин нь жаахан мяраалаг юмсанж)
Ээж нь хүүдээ зааж сургаж байна гэнэ. \”За миний хүү хүн амьтан орж ирвэл, – Та амар сайн байна уу? гэж мэндэлж золгодог юм шүү гэж. Хүү нь нэлээн төвөгшөөсөн байртай асууж гэнэ: \”Яасан олон үг хэлдэг юм бэ? Зүгээр л, – Сайн уууууу? гээд уртаар хэлчихвэл болохгүй юу?
Дондог сар шинээр найз бүсгүйнхээ гэрт/аавынд зочилжээ. Цай унд хоол унд гээд сүйд болж. Уур савссан амтат буузнаас цохиж эхэлтэл, найз бүсгүй санаа зовж \”ядаж 2 хувааж залгиачээ\” хэмээн хоёр хуруугаа сэмхэн харуулав. Мань эр ойлгосон бололтой толгой дохиж бүсгүй ч санаа амарчээ. Удалгүй Дондог тавагтай буузнаас хоёр хоёроор нь шүүрч эхэлжээ.