МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд хүнсний үйлдвэр,
худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж
буй 32 объектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.Шалгалтаар угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн
байдалд дүгнэлт гаргах зорилгоор нийт 35 цэгээс эрүүл зүйн арчдас, үйлдвэрлэсэн
болон худалдаалж буй бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх
зорилгоор 15 дээж авч хэлтсийн лабораторид шинжилгээнд хамруулж, сорилтын дүнг
үндэслэн улсын байцаагчийн найман дүгнэлт гаргалаа.
Шалгалтын үеэр нийт 25 зөрчил илрүүлэн, зөрчлийн арав буюу
40%-ийг богино хугацаанд зөвлөгөө өгч арилгуулан, 13 заалт бүхий хоёр албан
шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж
байна. Мөн үйлдвэрлэсэн он сар өдөр тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй дөрвөн
нэр төрлийн 56 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдааны лангуунаас буцаан
татан авалт хийлгүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Урьдчилан
сэргийлэх шалгалт үргэлжилж буй юм.