Өчигдөр Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлалтай PC тоглоомын газарт хүний амь хөнөөсөн хэрэг гарсан талаар эх сурвалж
мэдээллээ. Хохирогч 27 настай Ш гэх
залуутай 27 настай Т гэх этгээд согтуурсан үедээ маргалдаж, нэгнийхээ амийг нь хөнөөжээ. Харин
хэргийн холбогдогч Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлд оршин
суудаг болохыг тогтоогоод байна. Одоогоор Нийслэлийн
цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба
хаагчид шуурхай илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.