Венесуэлийн Карабобо мужид эцэг, хүү хоёр хөрш айлын 17 настай хүү тэднээс
500 мянган боливар буюу 2 ам.доллар зээлснийг буцааж өгөхийг шаардан хэрүүл
хийж, улмаар хөрш айлын хүүгийн амийг хороон алж идсэн аймшигтай хэрэг гарчээ. Тус улсын Excelsior мэдээллийн
сайтын мэдээлснээр уг эмгэнэлтэй хэрэг явдал Венесуэлийн Валенсия хотод гарсан
бөгөөд эцэг, хүү хоёр хөрш айлын хүүг төмөр трубагаар толгой руу нь цохиж алаад, дараа
нь түүний махыг идэж, ясыг нь нүхэнд хийн хаяжээ. Амиа алдсан хүүгийн төрөл
төрөгсөд Венесуэлийн Notitarde сонинд ярилцлага өгөхдөө \”Тэд 500 мянган венесуэль боливараас
болж хэрүүл хийн манай хүүг алсныг бид мэдэж байна. Гэхдээ тэр нь чухам юуны өр
байсныг бид мэдэхгүй.” хэмээн хэлсэн байна.
Одоогоор уг хэргийг Венесуэлийн
цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хөрш айлынхаа хүүг хөнөөн алж идсэн
эцэг, хүү хоёрыг баривчлан саатуулаад байгаа юм байна.
Ж.Батдорж