Афганистаны өмнө зүгт орших Гильменд мужид өнөөдөр амиа золиослон террорист
халдлага үйлдэх гэж байсан этгээд цагдаа нарт сайн дураараа бууж өгчээ. Уг
этгээд цагдаа нарт хар тамхи хэрэглэснийхээ дараа тэсрэх бөмбөг дэлбэлэн алан
хядах ажиллагаа арай л үйлдсэнгүй хэмээн хэлсэн бөгөөд түүнийг террорист
хадлага үйлдүүлэхээр исламын алан хядах Талибан бүлэглэл илгээсэн байжээ. Тус
улсын Дотоод явдлын яамнаас мэдээлснээр \”Гильменд мужийн Мухтор тосгоны
цагдаагийн хэлтэст нэгэн эр ирж алан хядах Талибан бүлэглэлийнхэн түүнд хар
тамхи өгч террорист халдлага үйлдүүлэхээр илгээсэн болохыг мэдэгдсэн” гэжээ.
Одоогоор
энэ эрийг Афганистаны цагдаагийн газар хамгаалалтад аваад байгаа юм. Үүнээс
өмнө мөн Надале мужид нэгэн этгээд ийнхүү цагдаа нарт бууж өгч байсан юм байна.
Исламын алан хядах Талибан бүлэглэл нь 1994 онд Афганы дайны үеэр үүсэн бий
болж, 1996-2001 онд Афганистаны засгийн эрхийг барьж байсан бөгөөд 2001 онд гарсан АНУ
болон эвслийн цэргийн дайралтын дараа Афганистаны Засгийн газрын цэрэг болон
АНУ, НАТО, Пакистаны зэвсэгт хүчинтэй партизаны дайн хийж байгаа алан хядах
бүлэглэл билээ.
Ж.Батдорж