Ууц, идээнийхулгайн хэрэг, залилангийн хэрэг ихсэх
хандлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын хэвлэл мэдээллийн
төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээллээ.Сүүлийн хэд хоногт 65-72 орчим насны ахмадуудаас \”Хүү чинь
эрүүлжүүлэхэд хоносон байна. Намайг мөнгө аваад ир гэлээ”, \”Багц бэлэг худалдаж
авах уу” гэх зэргээр залилан мэхэлж, мөнгийг нь залилан зугтаасан хэргүүд
цагдаагийн байгууллагад хэд, хэд бүртгэгджээ. Тиймээс ахмад настнуудыг энэ мэт
залилангийн хэргийн золиос болохоос сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөл хөдөлгөөн
ихэссэнээртомоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн
гаралт ч нэмэгджээ. Тиймээс иргэдийгсонор сэрэмжтэй үйлчлүүлж байхыг
ЦЕГ-аас анхаарууллаа.