Коллежийн
ангид хамт сурч байсан, харц гаралтай залуу Кэй Комуротой хайр сэтгэлийн
холбоотой болоод байсан Японы гүнж Мако одоогоор гэр бүл төлөвлөлтөд гаргах цаг
завгүйн улмаас гэрлэлтээ 2020 он хүртэл хойшлуулжээ.
Акихито
хааны ач охин, 26 настай гүнж тэрээр хуулийн пүүсийн ажилтан найз залуутайгаа
ирэх 11 дүгээр сард гэрлэхээр төлөвлөж байсан юм. Гэвч гэр бүлийн амьдрал
зохиоход хангалттай цаг зав байхгүйн улмаас ийнхүү гэрлэлтээ хойшлуулж буйгаа
мэдэгдсэнийг Жижи пресс агентлаг дамжуулсан байна. Хааны гэр
бүлийнхний хувьд ирэх он тун завгүй жил байх бөгөөд эзэн хаан нь суудлаасаа
буух гэж буйтай холбоотойгоор тэд энэхүү шийдвэрийг гаргажээ. \”Хуриманд минь
чин сэтгэлээсээ тусалж буй хүмүүст хүндрэл учруулсандаа харамсаж байна” хэмээн гүнжAFP агентлагт ярьсан
байна.
Гүнж Мако
нь ноён Комуротой гэрлэснээр өөрийн цол хэргэмээ алдах юм. Тэд 2012 онд анх
танилцсан бөгөөд гэрлэснийхээ дараа эзэн хааны угсаа гарвалаасаа татгалзана
гэдгээ мэдэгдэж байсан билээ. Харин сүйт залуу Комурогийн ээжид санхүүгийн
асуудал тулгарснаас болж гэрлэлтээ хойшлуулсан гэх мэдээллийг үгүйсгэж, ташаа
мэдээлэл хэмээжээ.