Тавантолгой дахт Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-нд хээрийн сургууль хийж байсан цэргүүт гранатын дэлбэрэлтэд өртөж, хоёр нь газар дээрээ амиа алдсан ноцтой осол гарсан билээ. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн зэвсгийн офицер, ахмад Б,М гранатмётчин ахлагч Б.А нар сургуулилтын үеэр ахлагч нарт гранат шидэх сургалт явуулж байхдаа түгжээг нь мултлан алдсанаас ийм харамсалтай явдал болж, найман ахлагч шархдан Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн юм. Төв аймгийн Цагдаагийн газарт уг хэргийг шалгаж, тус ангийн тагнуулын офицерыг буруутгаж байсан бөгөөд шинжээчдийн дүгнэлтээс шалтгаалан нэг бус удаа нэмэлт мөрдөн бай цаалт явуулж байсан энэ хэргийг саяхан шүүх хэлэлцжээ. Улмаар тагнуулын офицерын гэм буруутай нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон аж. Ангийн болон ЗХЖШ-ын удирдоага хариуцлагыг өөрсдөөсөө зайлуулахын тулд хаа хамаагүй хүнийг буруутган шалгуулсан гэж Зэвсэгт хүчний зарим алба хаагч үздэг бөгөөд түүнийг буруугүй гэдгийг шүүх тогтоосныг шударга шийдвэр гэж байгаа юм.
Тайван цагт дэлбэрэлт болж хүний амь эрсэдсэн хариуцлагагүй үйлдэл нь энэ салбарт сахилга хариуцлага хэр суларсныг харуулж байна. Иймд осол гарсан шалтгаан нөхцөлийг шуурхай тогтоон буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, сахилга хариуцлагыг чангатгах үүргийг УИХ-аас Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагад өгсөн ч хариуцлага хүлээсэн хүн бараг л гарсангүй. Ангийн захирагчид нь сахилгын шийтгэл ногдуулсан нэрээр ЗХЖШТ-т татсаныг эс тооцвол шүү дээ.