Энэтхэгийн
нийслэл Дели хотноо өнгөрсөн сард хулгайлагдсан таван настай хүүг аварсан
байна. Цагдаагийнхан Уттар Прадеш мужийн хойд зүгт Газиабад хот дахь нэгэн орон
сууцанд бүгсэн барьцаалагчдыг бүсэлж, гурван сэжигтний нэгийг нь бууджээ. Нэгдүгээр
сарын 25-ны өдөр дугуйтай хоёр эрэгтэй автобусыг зогсоож, хүүг хулгайлсан аж. Хүүгийн
гэр бүлийнхэн зургаан сая рупи буюу 9,348 ам.доллар нэхэмжилсэн дуудлага хүлээн
авчээ. Тэд барьцаалагчидтай тохиролцоонд хүрч, нэхэмжилсэн мөнгийг нь өгсөн
эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Дээрх
орон сууцанд сэжиг бүхий гурван эрэгтэй, нэг хүү харагдсан тухай эх сурвалжууд
цагдаагийнханд мэлээлэл өгснөөр ийнхүү цагдаагийнхан мөрдөн шалгаж тогтоожээ. Барьцаалагдыг
баривчлах үеэр гал нээж, буудалцсан боловч азаар хүү шархдаагүй гэнэ. Түүнийг
гэр бүлийнхэнд нь хүргэсэн байна.
Орчуулсан: Б.Болормаа