Нийслэлийн
хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар, амбулаторийн 69.323 үзлэг хийгдсэнээс томуу,
томуу төст өвчтэй 2635 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг
эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.2 хувь, өнгөрсөн оны мөн
үеэс 1.6 хувиар тус, тус бага байна.Нийт өвчлөгсдийн 38.5 хувийг 0-1
нас, 26.6 хувийг 2-4 нас, 15.9 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Хүүхдийн түргэн тусламжийн 838 дуудлага ирснээс 30.5 хувь нь томуу, томуу төст
өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.
Нийслэлийн
эмнэлгүүдийн хувьд энэ сарын 06-ны байдлаар, 2084 орон дээр 1753 хүн хэвтэн
эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтөний
143 буюу 36.4 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.