Загварын
нэр хүндтэй H&M брэнд нэгэн
хөгжимчний зохиосон аяыг зөвшөөрөлгүй ашигласныхаа төлөө уучлалтай гуйжээ. Компани
уг үйлдлээрээ олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл хүртээд байсан юм. Австралийн
дуучин Харви Судерлэнд өнгөрөгч Даваа гаригт тус компанийг өөрийнх нь дууг
сурталчилгаандаа зөвшөөрөл авалгүйгээр ашигласан хэмээн Инстаграм хуудсандаа
нийтэлжээ. Харин Инстаграм хэрэглэгчид уг дууг яагаад ийнхүү ашигласан талаар
нь асуухад H&M компанийн
зүгээс \”бидэнд зориулагдсан мэт маш онцгой байсан” гээд \”бас ямар нэгэн нэр
байгаагүй” гэжээ.
Хөгжимчин
залууг гомдол мэдүүлсний дараа компани уг хөгжмийг ашигласан сурталчилгаагаа
устгасан байна. Тэд мэдэгдэлдээ, \”Бид уран бүтээлчээс нь уучлалтай гуйж, олон
нийтийн сүлжээгээр тараасан бүх сурталчилгаагаа устгасан” гэжээ. Харви
Судерлэнд нэрээрээ алдартай Майк Катц нь H&M-ийн
нийтэлсэн мэдэгдэл дээр хэд хэдэн удаа тайлбар бичсэн аж.
Б.Болормаа