ЦЕГ-аас зохион явуулж
байгаа \”Илрүүлэлт оргодол\” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн
цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон
Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид орон байрны хулгайн гэмт
хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал 17-21 настай Г, У, М нарыг
дайчлан баривчилж шалгаж эхэлжээ.Тэд Нийслэлийн Баянгол, Баянзүрх,
Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 2017
оны 11 дүгээр сараас 2018 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хугацаанд гэр
хорооллын гудамжаар одрийн цагаар явж. эзэнгүй айлуудыг судлан байшингийн вакум
цонхыг түлхэн орох болон Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж хулгай
хийдэг байжээ.Улмаар цахилгаан бараа, гар утас, мөнгөн аяга, монетон эдлэл
зэрэг эд зүйлсийг хулгайлдаг байна. Одоогийн байдлаар нийт 37 удаагийн үйлдэл
тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.