Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны арванхоёрдугаар сард гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагчийг нь барьцаалсан гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг баривчилсан юм. Тэднийг эрэн сурвалжилж, дахин гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсныг нь таслан зогсоожээ.
Энэ талаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэмт этгээдүүдийг цагдан хорьсон бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байгаа ажээ.