Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн
Төвөөс мэдээлж буйгаар Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн замд цасаар
шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал, халтиргаа гулгаа үүссэн. Мөн Улаанбаатар
хотоос Төв аймгийн Баянчандмань, Дундговь аймгийн чиглэлийн автозамд
цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Иймд иргэд та бүхэн энэ чиглэлд болон орон
нутгийн замд гарах гэж байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, болзошгүй
эрсдэлээс урьдчилан сэргийлж, болгоомжтой зорчихыг Цагдаагийн байгууллагаас
анхааруулж байна. Түүнчлэн Төв аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлснээр
УБ-Говь-сүмбэр чиглэлийн /А0101/ замд 19-76км-т цасан шуурга шуурч зарим газар
үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой
хөдөлгөөнд оролцож шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг анхаарууллаа.
Мөн Улаанбаатар хотоос 80 км-т Төв аймгийн нутаг Ногоон давааны замд ихээхэн хэмжээний хальтиргаа гулгаа үүсч, цасан шуурга шууран үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй, 2 талаасаа боогдож байгаа тул дээрх чиглэлийн автозамыг сонгон зорчихгүй байхыг анхааруулж байна.
Зайлшгүй шаардлагаар хөдөө, орон нутгийн замд зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатах тослох материалын нөөцийг бэлтгэх, жолооч зорчигч нар дулаан хувцаслах зэргээс өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөлөө.