Пёнчан 2018 өвлийн олимпийн XXIII наадмын медалийн эзэд өчигдрөөс тодорлоо. Энэ удаагийн наадамд 92 орны 9250 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байгаа.
Пёнчан 2018 олимпийн наадмын анхны алтан медалийн эзнээр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 15 км-ын скиатлон буюу холимог төрлийн аварга болсон Шведийн Шарлотт Калла тодорсон билээ. Мөн биатлон, шорт-трекийн эхний уралдаан болж, медальтнууд тодорсон. Өнөөдөр уулын цанын эрэгтэй доунхилл, сноубордын эрэгтэй слопстайл, уран гулгалтын багийн төрлүүдэд медалийн эзэд тодорно.
Хоёрдугаар сарын 11-ний өдрийн хуваарь (Улаанбаатарын цагаар)
- 08:05 мин. Кёрлингийн холимог багийн 7р тойргийн тоглолтууд
- 10:00 мин. Уулын цанын эрэгтэй доунхилл төрөл (медаль)
- 10:04 мин. Сноубордын эрэгтэй слопстайл төрөл (медаль)
- 12:40 мин. Уран гулгалтын багийн тэмцээний хосын төрөл
- 14:15 мин. Гүйлтийн цанын эрэгтэй 30 кмн скиатлон төрөл (медаль)
- 15:00 мин. Гүйлтийн тэшүүрийн эрэгтэй 5000 мн уралдаан (медаль)
- 15:40 мин. Хоккейн эмэгтэй А хэсгийн тоглолт. ФинландАНУ
- 19:00 мин. Люж чарганы эрэгтэй ганцаарчилсан төрөл (медаль)
- 19:15 мин. Биатлоны эрэгтэй 10 кмн ойрын зайн спринт төрөл (медаль)
- 20:10 мин. Хоккейн эмэгтэй А хэсгийн тоглолт. КанадОросын олимпийн баг
- 21:10 мин. Фристайлын эмэгтэй могул төрөл (медаль)