Францын
нийслэлд бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн \”Парисын Их дуулга”
тэмцээнээс манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ. М.Уранцэцэг Парисын \”Их дуулга\”-аас 7 дахь медалиа ийнхүү хүртсэн
байна. Тэрбээр БНХАУ-ы бөхийг эхний тойрогт цэвэр ялаад, хэсгийн аваргын
төлөө БНСУ-ын Кан Юү-Жеонд ялагдсан ч дагах барилдаанд Германы Катрина Менц,
дэлхийн аварга Фүна Тонаки нарыг цэвэр ялснаар бага дэлхийн аваргаас долоо дахь
медалиа хүртлээ. М.Уранцэцэг өмнө нь тус тэмцээнээс 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль
хүртээд байсан юм.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат,
ШШГЕГ-ын \”Сүлд\” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар
мөн хүрэл медаль хүртлээ. 60 кг-ын жинд олимпид оролцож байсан тэрбээр 2017
оноос 73 кг-ын жинд зодоглож байгаа бөгөөд Хаагийн Гран Пригээс эхний хүрэл
медалиа аваад байсан бол Гранд Слам ангиллаас мөн 73 кг-ын жинд эхний медалиа
авлаа. Парист олимпийн аварга Фабио Басиле, Филиппиний Кейсей Накано,
АНУ-ын Александр Төрнер, Шведийн Мациас Томми нарыг дараалан ялж хэсгийн аварга
болоод Косовогийн Акил Гжаковад торгуулиар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөө
Германы Игорь Вандкег нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч шагналын
тавцанд гарчээ.