Британи нийслэлд хэмжээгээрээ тавд ордог ”Лондон-Сити”
нисэх онгоцны буудлыг, Темза голд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй
бөмбөг илрүүлсний дараа аюулгүйн байдлын үүднээс түр хугацаагаар хаалаа. \”Төлөвлөгдсөн ажлын хүрээнд, Дэлхийн
хоёрдугаар дайны үеийн тэсрээгүй бөмбөг илрүүлсний дараа Лондонгийн V Георга хааны нэрэмжит
цагдаагийн газар аюулгүйн байдлын үүднээс 214 метр квадрат бүсийг түр
хугацаагаар хаалаа”-гэж агаарын боомтын Twitter-т бичижээ.
Зорчигчдыг, даваа гаригт агаарын
тээврийн компанийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Нисэх буудлын захиргаанаас авахыг зөвлөлөө. Скотланд-ярдад ням гаригийн 05.06 минутанд
тэсрээгүй бөмбөг илэрсэн талаар мэдээллэсний дараа мэргэжилтнүүд ирж нисэх
буудлыг хааж, райныг хамгаалалтанд авах \”шуурхай шийдвэр” гаргасан байна.
Ц.Пүрэвдорж