Монголын үндэсний олон нийтийн телевизийн
\”Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Д.Одзаяа \’Нэгэн зүгт
\’хамтлагийн дуучин С.Заяагийн гэргий билээ. Нэвтрүүлэгч бүсгүй энэ сарын 9-ны
өдөр амаржиж охинтой болжээ. Энэ талаар түүний нөхөр С.Заяа өөрийн цахим
хуудаснаа ийн пост бичжээ. Тэрбээр” Таван жилийнхээ ойн дээр анхныхаа хүүхдийг
өлгийдөн авч билээ. Бид хоёр 10-н жилийнхээ ойн дээр ахиад
нэгэн аз жаргалаа өлгийдөн авлаа. Хайрт хань чамдаа маш их баярлалаа.
Эрчүүд минь хайртай хань болох эхнэрээ тултал нь хайрлаарай” хэмээн бичжээ.