Хойд Солонгосоос олимпийн тоглолтоо дэмжихээр ирсэн хөгжмийн хамтлагийг тээвэрлэж ирсэн \”Мангенборн-92” тээврийн гатлага онгоцонд түлш өгөхөөс Өмнөд Солонгос татгалзжээ. Татгалзсан шалтгаан нь хэт их багтаамжийн түлш хүссэн байна.
Гатлага онгоцны ахмад буцаж явах замд 500 тонн түлш шаардагдана гэж мэдэгджээ. Гэвч 2002 онд энэ хөлөг Өмнөд Солонгост Хойд солонгосын тамирчдыг Азийн тоглолтонд хүргэж ирээд буцахад ердөө 100 тонн шатахуун шаардагдсан юм. Сөүл шатахуун тав дахин ихэссэн нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийг тойрч гарах гэсэн нөхцөл байж болзошгүй гэж хардсан бөгөөд энэ тогтоолоор БНАСАУ-д нефть бүтээгдэхүүн өгөх хатуу хязгаарлалттай гэж ТАСС гадаадын мэдээллээс иш татан дамжуулж байна.
Тэгээд өөрсдийн захиалгаасаа татгалзаад БНАСАУ-даа хөгжмийн хамтлагтайгаа буцсан байна. Олимпийн гэрэлд Өмнөд Солонгос ба Хойд Солонгосын харьцаа идэвхтэй дулаан уур амьсгал ажиглагдсан юм. Тухайлбал, олимпийн нээлтийн тоглолтонд хамтдаа нэг далбаан дор оролцсон. Түүнээс гадна Сөүлд Хойд Солонгосын албан ёсны төлөөлөл хүрэлцэн ирж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инийг өөрийн оронд урьж, мөн БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Интэй уулзахыг урьсан юм.
Ц.Пүрэвдорж