Арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн хоёр ихэр хүүхдээ ээж нь хөнөөхийг завдсан хэрэг энэ сарын 10-нд гарсан байна.
Эл хэргийн талаар тодруулахад, 27 настай А гэх эмэгтэй Хүүхдийн төв сувилалын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 25 хоногтой ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэх гэж байжээ.
Азаар энэ үеэр нь эмнэлэгийн эмч, сувилагч нар амжиж түүний энэхүү үйлдлийг зогсоосон аж.
Одоогоор нэг нярайн биеийн байдал хэвийн болсон ч, нөгөө ихрийн бие сайжрахгүй ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Харин хүүхдүүдээ хөнөөхийг завдсан А-г ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тэрбээр байцаагдах үеэрээ өөрийн хүүхдүүдийг өсгөх хэцүү санагдсан тухайгаа хэлжээ.
Тэрбээр тус сувилалд нөхрийн хамт хэвтэж байсан бөгөөд нөхрөө түр гарах хойгуур дээрх хэрэг гарчээ. Ихрүүдийн эх Г нь ар гэрийн боломж сайтай, ээж, аавын хамт амьдардаг болохыг эх сурвалжууд хэлсэн байна.
Эх сурвалж:mnews.mn