Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн авто замд иргэдийн хөдөлгөөн ихсэх үе буюу нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд \”Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээний дүнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар орон нутгийн замд үйлдэгддэг осол хэрэг 25.7 хувиар, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 35.5 хувь, хүн гэмтэх тохиолдол 41 хувь буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Өнгөрөгч 2017 оны нэгдүгээр сард орон нутгийн авто замд 74 зам тээврийн хэрэг үйлдэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг өссөн төдийгүй, хэргийн улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Уг дүн мэдээг үндэслэн урьдчилан сэргийлэх зорилгоор \”Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.