Өршөөл үзүүлэх тухай хуульд өнгөрсөн 2015 онд 3084 хүн
хамрагдсанаас 2071 хүн суллагдаж, үлдсэн нь ялаасаа хасуулсан байдаг. Гэхдээ
Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар
шийтгүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Тухайн үед суллагдсан 2071 хүний нэг болох 40
настай А гэгч нь наранд гарч суллагдсан даруйдаа нэг бус удаа гэмт хэрэг үйлдээд эргэж ял
эдлээд суллагдан дахин хоригдох ялаар шийтгүүлдэг нэгэн байжээ.
Тэрээр
2016 оны арваннэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд иргэн О-г
согтуу, биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан онц хэрцгийгээр амь насыг нь
хохироосон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн
91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан \”Хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг
мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алах” хэрэгт буруутган
Дээд шүүхээс 16 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр
гаргажээ.