Монголчуудын
хувьд хадаг нь эрхэм дээд хүндэтгэлийн илэрхийлэл бөгөөд өрх гэрээс эхлээд төр
ёсны их баяр наадам, найр хурим, уул овооны тахилга зэрэг бүхий л хүндэтгэлд
хадаг өргөн хэрэглэгдэнэ. Ялангуяа сар шинээр ахмад настан, аав, ээж, багшдаа
хадаг барьж золгох бөгөөд хадаг барьж золгох хадагтай золгох ёс нь нарийн
ялгаатай байдаг тухай өвгөд хөгшид маань бидэнд зааж сургасан.
Хадаг
барьж золгохдоо хадагныхаа амыг өгөх хүнрүүгээ харуулж хоёр гар дээр нь гарын
алганд багтааж тавьсаны дараа амар амгаланг нь айлтгана. Ингэж золгосон
тохиолдолд хадаг авч байгаа хүн золгосны дараа хадгаа хавсран эвхэж бурханыхаа
өмнө юм уу, хүндтэй байранд тавина. Хадаг барьж золгох нь асар их хүндэтгэл
болно.
Энэ нь
хичнээн ч хүнтэй золгосон хадгаа өөртөө байнга авч үлдэх бөгөөд чингэхдээ
хадагныхаа нэг үзүүрийг баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр
ороогоод чигчий хуруу талруугаа унжуулна. Хөдөө орон нутагт хүүхдийг бүр
багаас нь самбай бариулан энэ ёс журамд сургадаг. Мөн нас чацуу хүмүүс бие
биенийхээ мөрөн дээр гараа тавьж золгоно. Нас чацуу эмэгтэйчүүд түрүүлж хүү
гаргасандаа очиж золгодог.