Сар
шинийн баяр хоёрхон хоногийн дараа болох
гэж байна. Энэ удаа цагаан сарын
баярын тавгийн идээний бэлгэдэл ямар учиртай талаар бага ч гэсэн тайлбар
хүргэе.
Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Тухайн өрхийн
тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч, дөч
үзсэн зэргээс нь хамаараад \”Тэдэн улыг өнгөрүүлжээ”, \”Тэдэн улыг элээжээ” гэж
элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна. Энэ нь
элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Өнөө цагт
\”оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үедээ \”ул элээнэ” гэж ярьдаг байжээ.
Хүн танд ил ертөнцөөс бэлэглэсэн
махан бие, ясан бие, цусан бие, дотоод гал, хий, бие буюу сүнсэн бие, гадаад гал, хий, бие буюу гэрлэн бие байдаг. Таны ил ертөнцийн таван бие дээр далд ертөнцөөс
мөн чанар буюу оюун ухаан чинь ирж та хоёр ертөнцийн хосломол бүтээгдэхүүн
болдог. Тэгвэл ил ертөнцөөс танд олгосон таван биеийг бэлгэдэж, ул боовоор
таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг. Тавгийн идээний дээш
явах үений тоо гэрийн эзний наснаас хамаардаг. Дээшлэх нь нас, доод тойрог нь
бие байдаг байна.