Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцож байгаа Японы тэшүүрийн 5000 метрийн буухиа уралдааны Сато Кэй хэмээх тамирчнаас допинг илэрчээ. Ингэснээр тэрээр Пёнчанаас буцахаар болж байгаа юм байна. Японоос түүхэндээ анх удаа өвлийн олимпийн тамирчин допингийн улмаас хасагдаж байгаа нь энэ юм. Мөн энэ нь Пёнчаны олимпийн анхны сэргээш илэрсэн тохиолдол болж байгаа бөгөөд өнөөдөр Японы Үндэсний Олимпийн Хороо сэргээшийн талаар мэдэгдэл хийхээр төлөвлөсөн байна.
Ж.Бат