\”Хуулиа мөрдье-21”
аяны хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн
хэлтсийн дарга нарын хамтран баталсан \”Нийслэлийн түргэн тусламжийн төвд
ажиллах удирдамжийн дагуу СБД дэх МХХ-ийн улсын /ахлах/ байцаагчид 2018 оны 02
дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд ажиллалаа. Тус удирдамжийн
хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2013-2017 онд ирсэн дуудлагын статистик мэдээнд дүн шинжилгээ
хийж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө НТТ-ийн эмч нартай хамтран дуудлагаар
газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа.
Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн 5 жилд ирсэн дуудлагын
статистик үзүүлэлт /2013-2017
он/
Нийслэлийн
түргэн тусламжийн төвийн сүүлийн 5 жилийн дуудлагын статистик үзүүлэлтийг оноор
харьцуулж үзэхэд нийт дуудлагын тоо нэмэгдэхэд осол гэмтлийн дуудлага мөн адил
өссөн үзүүлэлттэй харагдаж байна. 2013 онд нийт дуудлагын 13,7 хувийг осол
гэмтэлтэй холбоотой дуудлага эзэлж байсан бол 2017 оны нийт дуудлагын 15,7
хувийг осол гэмтэлтэй холбоотой дуудлага
эзэлж осол гэмтлийн дуудлага жил ирэх
тусам өссөн үзүүлэлттэй байна.
Нийт осол
гэмтлийн дуудлагын сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтийг архи согтууруулах
ундаатай холбоотой үүссэн осол гэмтэл, хордлогын дуудлагатай харьцуулж
үзвэл 2013 онд 23%, 2014 онд 25,4%, 2015
онд 24,9%, 2016 онд 26,3%, 2017 онд 27,5%-ийг эзэлж жил бүр тодорхой хувиар
өссөн үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна.