Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр
УИХ-ын
гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгөхөө мэдэгдэн, мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд \”Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын
Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран
хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт
хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд
гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа
бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж
буйгаа үүгээр мэдэгдэж байна\” гээд \”Эр хүн
шиг хүрээд
ирээрэй, ахын дүү\” гэсэн байлаа.

Харин уг мэдэгдлийн хариуд УИХ-ын
гишүүн Ж.Батзандан \”Баяр гуайн захидлыг бvрэн
эхээр нь уншлаа. Шvvхдээ өгөөд ариун нэр төрөө цэвэрлэж ав даа. Ах минь. Би
очиноо. Дуудсан газарт чинь.\” хэмээн өөрийн цахим хуудасдаа жиргэсэн
байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрдэнэтийн 51 хувь, Хан ресурсын 150 тэрбум, Америкт авсан найман хаус, Оюутолгойн асуудлаар нь нээлттэй сонсгол хийж, Ерөнхий сайд асан С.Баярыг урих аж. Хэдийгээр УИХ-ын намрын чуулган завсарласан хэдий ч энэ жилийн хаврын улс төр ширүүхэн эхлэх бололтой.
Ж.Бат