Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 14. Лхавга гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 29. Буд гараг. Яруу эгшигт одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.