Сомали
улсад яст мэлхийг хулгайгаар агнаж, худалдсан хэрэгт сэжиглэгдэж буй есөн
хүнийг баривчилсан байна. Тус улсын Байгаль орчны сайд Шукри Хажжи Исмайлын
мэдэгдсэнээр зургаан яст мэлхийг анчдаас аварсан ч тэдгээрийн зарим нь хэтэрхий
хүнд жинтэй учраас яамны байранд байлгаж байгаа аж.
Сайд,
\”Одоогоор хууль бус ан агнуурын хэргээр есөн хүнийг баривчилснаас насанд
хүрээгүй нэг хүү байгаа. Тэр хүү мөнгийг цуглуулж анчдад өгдөг байсан юм байна.
Тэднээс аварсан зургаан яст мэлхийг яамны байранд хүргэлээ. Яст мэлхий нь том
байх тусам өндөр үнэ хүрдэг. Бид худалдан авагчдыг хараахан тогтоож чадаагүй.
Яст мэлхий, мэлхий, могой иддэг хүмүүс энэ дэлхий дээр байгааг бид ойлгож байна”
гэжээ.
Өнгөрсөн
сард Сомалийн бүс нутгийн эрх баригчид тус улсад өндөр эрэлттэй байдаг яст
мэлхийн хууль бус ан агнуурын эсрэг анхааруулга гаргасан аж. Гэвч тоо толгой нь
цөөрч, дэлхийн хамгийн ховор амьтдын нэг болоод байгаа юм.
Б.Болормаа