Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр. Энэ өдрийг Европ тивд 13-р
зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн бөгөөд Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан
Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг
хориглосон хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн
зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү
нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж, Валентиныг
шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож
байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар
авахуулахынхаа өмнөхөн тэрбээр хайртай бүсгүйдээ \”Валентинаас” гэсэн хаягтай
өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж
явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна.
байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун
санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын
14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны
өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг
гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.
дагуулж өгдөг байна. Гэвч сүүлийн үед амтлаг чихрийн цуглуулга, гоёл чимэглэл,
өөр бусад бүх л зүйлийг бэлэг болгон өгдөг болжээ.Энэ өдрийн бэлэг заавал
үнэтэй байх албагүй. Бэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг. Иймээс таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч
дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.