Москва
хотоос холгүй осолдсон зорчигч тээврийн онгоцны ослын шалтгаан нь хурд мэдрэгч
нь мөстсөнөөс болсон гэж албаны хүмүүс мэдэгджээ. Ослын улмаас хөлгийн тавцан
дээр явсан 71 хүн амь насаа алдсан юм. Эвдэрхий төхөөрөмжөөс болж нисгэгчид
хурдны ташаа мэдээлэл авсан гэж Оросын Улс хоорондын нислэгийн хороо үзжээ.
агаарын тээврийн онгоц нь өнгөрөгч Ням гаригт Москвагийн Домодевогийн нисэх
буудлаас хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа осолдсон юм. Энэ үеэр онгоцноос
ослын ямар ч дуудлага ирээгүй аж. Антонов Ан-148 онгоц нь Уралын уулархаг бүст
орших Орск руу явж байжээ.
Онгоц
газраас хөөрснөөс хойш хоёр минут 30 секундийн дараа, 1,300 метрийн өндөрт байхад
\”онцгой нөхцөл байдал” үүссэн гэж шинжээчид урьдчилсан байдлаар таамаг
дэвшүүлсэн байна. Энэ үед хурдны хэмжээ 467 км/цаг зааж байсан бөгөөд хурд мэдрэгчийн заалт хооронд
зөрүү гарснаас осол гарсан гэж үзэж байгаа аж. Өмнө нь
2009 онд мөн Эйр Францын онгоц дээрхтэй ижил шалтгаанаар осолдож, 228 хүн амь
насаа алдаж байжээ.
Б.Болормаа