АНУ-ын тамирчин Хлое Ким өчигдөр болсон Сноубоардын халфпайп тэмцээнд түрүүлж, энэ төрлийн хамгийн залуу олимпийн аварга боллоо. Хлое Ким нийт 100 оноо авахаас 98.25 оноо авч, тэрүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт 89.25 оноогоор БНАХУ-ын тамирчин Лю Жиаю, гуравдугаар байрт 85.75 оноогоор АНУ-ын тамирчин Ариел Гоулд орж, хүрэл медалийн эзэн болжээ. Олимпын залуу аварга Солонгос гаралтай АНУ-ын иргэн бөгөөд төрсөн нутагтаа ирсэн анхны тохиолдлоороо ийнхүү олимпийн медаль хүртсэн нь энэ удаагийн олимпийн нэгэн чимэг болсон байна.