XVII
жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн
сар шинийн босгон дээр Цагааны Цэгмидийн хүү
Ц.Төмөрхуяг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ
мялаалав. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавъяат жүжигчин цол
тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрээр \”Монголын урлагийн салбарт 30 гаруй жил зүтгэсэн зүтгэлээ өнөөдөр
үнэлүүллээ. Монголынхоо ард түмэнд
маш их баярлаж байна. Ард түмэн минь Монгол Улсын Гавъяат жүжигчин цол тэмдгээр
энгэрээ мялаалгах ёстой гээд өгч байгаа гэж ойлгож байна.
Монголчууддаа элэг нэгт түмэндээ тийн унжлагат хэмээх шар нохой
жилийн сар шинийн мэндийг хүргэе. Та бүхэн минь сар
шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.
Н.Алт