\”Тийн унжлагат\” хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярын өдрүүдэд Их сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн нийт 700 сонсогч хоёрдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд 14 цагдаагийн хэлтэст хуваарилагдан эргүүл, хамгаалалтад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхээр боллоо.
Сонсогчид энэ хугацаанд Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор замын цагдаа, улсын онц чухал объектын хамгаалалтад ажиллах юм.